ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#22/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Ямар ч эрсдэл авахгүй байх нь хамгийн том эрсдэл юм."

-Марк Зукерберг

МХБ-ИЙН I БОЛОН II АНГИЛЛЫН КОМПАНИУДЫГ ШИНЖ ЧАНАРААР НЬ АНГИЛЛАА

“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь Монголын Хөрөнгийн Биржийн I болон II-р ангилалд бүртгэлтэй нийт 64 компаниудаас санхүүгийн үзүүлэлтүүд дээр нь тулгуурлан үнэ цэнтэй (Value) болон өсөлттэй (Growth) ангиллын багцуудыг тодорхойллоо. Тооцооллыг 2017-2021 оны санхүүгийн тайланд үндэслэн гаргасан ба 5 компани "Value", 19 компани "Growth", үлдсэн 21 компани уг 2 шинж чанарын хамтад нь агуулсан хувьцаанууд байна.  


Бидний судалгаагаар АПУ ХК (MSE: APU) нь үнэ цэнтэй (Value) ангиллын хувьцаа болох нь тооцоологдсон тул АПУ ХК-д (MSE: APU) үнэ цэнтэй ангиллын сертификатыг гардуулан өглөө.


МХБ-ийн хувьцаануудыг шинж чанараар нь ангилснаар хөрөнгө оруулагчид өөрийн зан төлөв, эрсдэл даах чадвар, эрсдэл хийх хүсэл эрмэлзэл зэрэгтээ тааруулан оновчтой шийдвэр гаргахад дөхөм болох, хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхэд хялбар болох зэрэг давуу талтай. 

Мөн манай компанийн зүгээс энэхүү 2 ангилал тус бүрээс ТОП 5 компанийг сонгон TDBS өсөлттэй болон TDBS үнэ цэнтэй компаниар шалгаруулан сертификат гардуулж, тэдгээр компанийн мэдээллийг харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэнтэй нээлттэй хуваалцах болно.

ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2023 онд 9.94%-ийн өсөлтийг үзүүлжээ. 500 компанийн хувьцааны ханшаар жинлэгдэн тооцогдсон уг индекс дэх компаниудыг салбараар нь ангилбал технологи болон харилцаа холбооны салбарын хувьцаанууд тус бүр 23% орчмын өсөлттэй байгаа нь тус индекс 9.94% өсөхөд гол нөлөөг үзүүлсэн байна. Энэ нь зөвхөн өсөлттэй ангилалд харьяалагддаг буюу технологийн компаниудын хувьцаанууд бухын зах зээлд шилжсэнийг илэрхийлж байна.


Харин бусад салбарын хувьцаануудын ханш уналттай эсвэл ханшийн өөрчлөлт багатай байна. Хувьцаанууд салбарын гүйцэтгэлээрээ зөрүүтэй байдлыг их үүсгэсэн байгааг бид зах зээлийн эрүүл бус шинж тэмдэг гэдэгт санал нэгдэж байна. Учир нь эдийн засаг, төв банк болон засгийн газрын шийдвэрүүдийн нөлөө бүх салбарт тэнцүү үйлчлэх төлөвтэй байдагт бид санал нэгдээд байгаа юм.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа 2022 оны 4-р улирлаас эхлэн дэлхий нийтэд инфляц буурах хандлага ажиглагдаж байгаа ч их хөшүүн байгааг онцоллоо. Мөн тэрээр уг орчинд төв банкнууд инфляцыг тогтворжуулахыг тулд Мөнгөний бодлогоо хатуу төлөв байдалтай үргэлжлүүлэхээс өөр аргагүй хэмээг онцлов.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. 2023 онд зах зээл өндөр өсөлт үзүүлж байгаатай холбоотойгоор S&P 500 индекс 2022 оны 8-р сараас хойших хамгийн өндөр нэгждээ хүрээд байгаа бол технологийн NASDAQ Composite индекс мөн 6 дахь 7 хоногоо дараалсан өсөлтийг үзүүлж, 2022 оны 4-р сараас хойших хамгийн дээд нэгждээ хүрээд байна. 5-р сарын 29 буюу Даваа гарагт Дурсамжийн өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл амарсан.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Евро бүсийн инфляц удааширч буй болон АНУ-ын өрийн таазтай холбоотой хуулийн төсөл батлагдсан нь Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өөрчлөлт багатай байхад нөлөөллөө. STOXX Europe 600 индекс 0.2%-ийн өсөлттэй хаагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаад хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсээр байгаа нь тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. NIKKEI 225 индекс 2.0%, TOPIX индекс 1.7%-ийн тус тус өсөлтэй хаагдлаа. Хувьцааны зах зээл өндөр өсөлттэй байгаад гадаад хөрөнгө оруулагчийн тоо нэмэгдэж байгаа болон иений ханшийн сулрал гол нөлөөг үзүүлж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын дефолт болох эрсдэл арилсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж улмаар БНХАУ-ын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.5%, CSI 300 индекс 0.3%-ийн тус тус өсөлттэй байлаа.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 70 ширхэг үнэт цаасыг 7,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын өрийн таазны хэлэлцээр батлагдсан нь АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж буурахад нөлөөллөө. АНУ-ын 1 сарын хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 6.02%-иас 5.28%-д хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн хязгаарт тулгаж тусгасан 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв

 2023.05.29 

УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Төсөлд 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 6.5 хувь, Засгийн газрын өрийн хэмжээг хуулийн дээд хязгаарт байхаар төлөвлөсөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 32.3 хувьтай, зарлага 35.1 хувьтай байхаар боловсруулжээ. Мөн Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр 39.27 их наяд төгрөг, 2025-2026 онд 43.7-47.6 их наяд төгрөг байхаар тооцож тусгасан байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК ХХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

 2023.05.31 

Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.


Энэхүү хурлаар "Худалдаа, хөгжлийн банк" ХХК-ийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.


Хугацаа, байршил: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Туушин зочид буудлын "Соёмбо" танхим


Бүртгэлийн өдөр: 2023.06.19-ний өдөр

Дэлгэрэнгүй